Танд залхуурал биш цөхрөл байгаагийн 6 шинж

  1. Ирээдүйдээ итгэлгүйгээ байгаагаа хүлээн зөвшөөрөх-Бүх зүйл хүнд хэцүү байгаа ч та автоматаар өглөө босоод ажил, сургуульдаа явж сурсан.Өөрөөр хэлбэл робот мэт сэтгэл хөдлөл, таашаалгүйгээр амьдралаа үргэлжлүүлдэг.Өөрийн дотоод хүсэл биш, ингэх хэрэгтэй гэсэн хүчлэлт таныг удирдах.
  2. Ямар ч гарц харагдахгүй байх-Тулгарч байгаа асуудлынхаа талаар бодох бүрт, магад боломж хайх гэж оролдох бүрт харанхуй газарлуу ороод явчих мэт мэдрэмж төрөх.
  3. Хэнтэй ч ярилцах нэмэргүй санагдах-Таныг хэн ч ойлгохгүй мэт санагдах, магадгүй ойлгох хүн байхгүй байлаа ч хайхыг, олохыг ч хүсэхгүй байх.Сэтгэл санааны хувьд нэгдэх хүн угаасаа олдохгүй гэж бууж өгөх
  4. “Дахиад нэг” гэдэг тоо байхгүй болох-Хүмүүсийн хэлж л байдаг зөвлөгөө, сэдэлжүүлэх видео, урмын үгс чихний хажуугаар өнгөрч, юу хэлээд байгааг нь ойлгож байгаа ч итгэл үнэмшил аль хэдийн төрөхөө больсон.
  5. Салалт, хагацал, төгсгөл шийдэл мэт санагдах-Бүхнийг эхнээс нь дахин дахин бодсоор байгаад үр дүн нь, яах нь хамаагүй болж, зүгээр л энэ бүхнийг эцсийн байдлаар шийдвэрлэгдээсэй гэж хүсэх.
  6. Амьдралын утга учир, оршин байхын шалтгааныг хайх-Хэдий эдгээр нь буруу сэдэв биш ч, бид хэвийн амьдарч байх үедээ энэ тухай тэр бүр бодоод байдаггүй шүү дээ.Яг яагаад амьдрах ёстой юм бэ? Гадуур алхаж байгаа хүмүүс юуны төлөө амьдарна вэ? гэж хүмүүсийг гайхах, энэ асуулт л үргэлж бодогдоод байх.

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Линк хуулах

Хуулах