Сэтгэл зүйч О. Тэргэл
Миний тухай

Сэтгэл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Сэтгэл зүйн оношилгоо, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, сургалт зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Ингэхдээ өсвөр насны хүүхдүүд болон тамирчидтай түлхүү ажиллан ирсэн.

Сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дагнан ажилласан жил: 3
Мэргэшсэн чиглэл
  • Бие хүний оношилгоо
  • Спортын/тамирчдын оношилгоо
  • Стресс, түгшүүр
  • Харилцааны асуудлууд /эцэг, эх-хүүхэд, дасгалжуулагч-тамирчин/
Зөвлөгөө өгөх төрөл

Хүүхдийн зөвлөгөө

Цаг авах
Мэргэжлийн туршлага

Эцэг, эх-хүүхэд хоорондын үл ойлголцол; өсвөр насны дээрэлхэлт, гадуурхалт; өөртөө итгэх итгэл; урам зориг/сэдэл; дасгалжуулагч-тамирчин хоорондын харилцаа /үл ойлголцол, итгэлцлийн асуудлууд, үл тоогдсон мэдрэмж/; гэмтлийн дараах айдас, түгшүүр; тэмцээний үеэрх сөрөг бодол; тэмцээний өмнөх болон дараах сэтгэл зүйн тогтворгүй байдал.

Эмнэлзүйн аргууд

Хүмүүнлэгийн сэтгэл зүйн арга, гештальт сэтгэл зүйн арга, урам зориг/сэдэлжүүлэх ярианы арга, танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ (CBT).

Туршлага
  • 2020.11-2021.07 хооронд Олимпийн эрх авсан, эрх авах гэж буй тамирчидтай ажиллах төслийн хүрээнд спортын сэтгэл зүйн албаны даргаар томилогдон оношилгоо хийх, дата цуглуулах, датаг нэгтгэх, бэлтгэлийн ажиглалт хийн тэмдэглэл хийх, бүлгийн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө өгөх, сургалтын материал бэлдэх зэрэг үйл ажиллагаануудыг хийсэн.
  • 2020 оны 10-12 сарын хооронд Хүүхдийн Тусламжийн 108 Утасны чатбокс үйлчилгээний сэтгэл зүйч, зөвлөгөө.
  • 2020.05 Бяцхан Туслам Сэтгэл Зүйн Төв-д мэргэжил сонголтын эвентийг удирдан зохион байгуулж, мэргэжил сонголтын оношилгоо, зөвлөмж өгөх үйлчилгээ явуулж байсан.
  • 2019.07-2021.09 оны хооронд Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнд – сэтгэл зүйч (бие хүний оношилгоо, спортын оношилгоо, сургуулийн сэтгэл зүйч төслийн хүрээнд хоёр удаагийн томилолтоор сургалт, бүлгийн зөвлөгөө болон ганцаарчилсан зөвлөгөө хийгдсэн).