Сэтгэл зүйч Б. Нямаа
Миний тухай

МУИС-ийн Сэтгэл судлаач, багш мэргэжлээр 2002 онд баклавр зэрэгтэй төгссөн. 2010 онд “Монгол хүний менталитетийг судалсан нь” сэдвээр эрдмийн ажил гүйцэтгэн Сэтгэл судлалын ухааны магистр зэрэг хамгаалсан. Энэ мэргэжлээрээ тасралтгүй 20 жил ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлийн сэтгэл судлал, хуулийн сэтгэл судлал, сэтгэл зүйн судалгаа зэрэг сэтгэл судлалын салбар ухааны оношлогоо, зөвлөгөө, сургалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг.

Сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дагнан ажилласан жил: 20
Мэргэшсэн чиглэл
  • Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал /Сэтгэл түгшилт айдас, сэтгэл гутрал, депресс, өсвөр насны хямрал, амиа хорлох эрсдэлт зан үйл, бие хүний төрх үйлийн эмгэг/
  • 5-12 насны хүүхдэд тоглоомын сэтгэл засал хийх арга зүй /хүчирхийлэлд өртсөн, хагас болон бүтэн өнчин болон эцэг эхээс тусдаа амьдарч буй, ганцаардал, зан үйлийн асуудалтай/
  • Гэр бүлийн сэтгэл судлалын тулгамдсан асуудал /гэр бүл төлөвлөлт, хосын харилцаа, зөрчилт харилцаа, хардалт, гэр бүлээс гадуур харилцаа, эхнэр нөхрийн байр суурь, /
Зөвлөгөө өгөх төрөл

Гэр бүлийн зөвлөгөө

Хосын зөвлөгөө

Хүүхдийн зөвлөгөө

Цаг авах
Мэргэжлийн туршлага

Гэр бүлийн зөрчилдөөн үл ойлголцол, Салалттай холбоотой асуудлууд, Хардалт, Гэр бүлээс гадуурхи харилцаа-хууралт, Өөрийгөө үнэлэх чадвар, Амьдралын өөрчлөлтийг даван туулах, Ээнэгшилтийн асуудал, Уур бухимдлаа зохицуулах, Ганцаардал, амьдралын зорилго, Сэтгэл цочирдол, Бие хүний эмгэгүүд, Гэмтлийн дараах стресс, Жирэмсний болон төрсний дараах хямрал, Үргүйлээс үүдэх хямрал, Ялгаварлан гадуурхагдах, Ажлын байрны сэтгэл зүй, багаар ажиллах ур чадвар, бага болон өвөр насны хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэх мэт.

Эмнэлзүйн аргууд

Тоглоомын сэтгэл заслын аргачлал, Танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ (CBT), түүх зохиох арга, гэр бүлийн психодинамик арга зүй.

Туршлага
  • 2019.03 сараас одоог хүртэл – төрийн байгууллагад сэтгэл зүйч (байгууллагын сэтгэл зүйн оношлогоо, зөвлөгөө, сургалт, гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөөг дагнан ажилладаг)
  • 2015-2019 он – Сэтгэлийн утас ТББ-ын “Эмэгтэйчүүдийн яриа нийгэм сэтгэл зүйн клуб”-ээр дамжуулж гэртээ хүүхдээ харж буй ээжүүдэд чиглэсэн дэмжих бүлгийн уулзалт, сургалтыг 7 хоног бүр зохион байгуулж, гэр бүлийн асуудал, сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа даван туулахад нь туслалцаа үзүүлж байсан
  • 2005-2015 он – Дээд сургуульд сэтгэл судлалын багш
  • 2003-2005 он – Дунд сургуульд сургалтын менежер, сэтгэл зүйч
    буй хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа